Өдрийн мэндээ бүгдэд нь.
Өнөөдөр та нартаа Монголчууд бидний идэх дуртэй нэгэн гоё хоол зуушны жороо оруулж байна. Цаг багагүй ордог ч хийх арга нь маш амархан. Гадаадад байгаа хүмүүс томхон хүнсний дэлгүүр, эсвэл бөөний мах зардаг дэлгүүр мөн Солонгос дэлгүүрүүдээс асуугаарай. Би Канадад байдаг. Эндэхийн Солонгос дэлгүүрээс үхрийн цэвэрлэсэн шийр авсан. Хуйхалсан шийрээр хийвэл илүү гоё амттай болдог. Даанч надад тэгэх арга байсангүй.
Цэвэрлээгүй тохиолдолд шийрээ эхлээд сайн цэвэрлээд угааж жижиг болгоно.
Асуух зүйл байвал асуугаарай.
Амжилт амтархан идээрэй
Орц:
– 1 цэвэрлэж жижиглэсэн үхрийн шийр (1 cleaned, ox feet)
– дуртай ногоогоо угааж цэвэрлэж бэлдэнэ (би 2 лууван, 1 том шар сонгино, 1 ш ногоон сонгино, 1 жижиг манжин, 1 жижиг аяга байцаа, 2 ш цоохор майлз хийсэн) any veggies you like
– 3,4 лаврын навч (3,4 bay leaves)
-давс, хар улаан пэрц амталгаагаар (salt and pepper to taste)
-1 халбага оливийн тос (1tbsp olive oil)
-1 хатаасан улаан чинжүү (хийхгүй байсан ч болноо) (1 dried red pepper)
– 1 ш цэцгэн дайлуу эсвэл чимх нунтагласан дайлуу (1 anise)
– мөн гоньд, задь болоод дуртай амтлагчаа хийж болноо
Хийх арга:
1. Цэвэрлэсэн шийрээр хийвэл шууд чанана. Үгүй бол сайн угааж цэвэрлэж жижиглэнэ. Хуйхалсан ч болно.
Шийрээ усанд хийж 5,6 минут буцалгаад шөлийг нь асгана. Дахин шийрээ давтал нь ус хийгээд 5 минут орчим буцалган дээгүүр тогтох хөөс, нитгийг хамж авна.
2. Бүх амтлагч болон сонгино, сармис, цоохор майлзаа хийж зөөлөн гал дээр 5-6 цаг буцалгана. Шөл нь ширгээд ирэхээр ус нэмээд амтлагч нэмээд л буцалгаад байна. Давс бага хийгээрэй. Удаан буцалгадаг болохоор шорвог болно.
3. Энэ хооронд ногоогоо жижиглэж бэлдэнэ.
4. Шийрээ гаргаад яснаас нь салгаж том хэсгүүдийг жижиглэнэ. Мөн шөлөө шүүж тавина.
5. Одоо хайруулын тавгандаа 1 халбага оливийн тосоо хийж халаагаад сонгино, сармис, мөн цоохор майлзаа хийн 1 минут шараад дээрээс нь бусад ногоогоо хийн хуурна. Шүүж авсан шөлнөөсөө бага зэрэг хийгээд ногоогоо болгоно.
6. Стүүжинээ хийх савандаа жижиглэсэн мах, хуурсан ногоогоо хийгээд хутгана. Дээрээс нь шөлөө дөнгөж давтал нь хийнэ. Мөнгөлөг цаасаар битүүлээд хөргөгчинд хонуулаарай.
Өглөө нь шинэхэн стүүжинээ талхтай хамт идээрэй
(Мөн мах ихтэй стүүжинд дуртай бол бор мах том томоор нь хийгээд буцалгаж болно шүү. Бүүр ялз болтол нь чанаарай. Мөн өөрсдийн дуртай амтлагаа нэмээд хийгээрэй)
Мөн өөрсдийн дуртай амтлагчаа хийж чанаж болно шүү.
Амжилт.
Leave a Comment