Гурвалжин будаатай шөл
Хаяа давсгүй хоол идэж байх их сайн гэдэг. Би өндөг шарах, ногоо шарж жигнэх, загас шарах жигнэх гээд давс хийдэггүй. Оронд нь натурал органик хоол амтлагч нар хэрэглэх дуртай. Энэ удаад задь амтлагчтай шөлний аргачлал оруулж байна. Маш амархан бөгөөд амттай хоол. Хар талх юм уу бинтэй янзтай сайхан.
Орц:
– шөл гаргах яс хонь үхэр аль нь ч болно
– шөлөндөө хийх мах өөрсдөө тааруулаад
– шар ногоон сонгино
– 4 хумс сармис
– 1 нарийн зүсэм цагаан гаа
– лаврын навч 2
– хар улаан пэрц
– 1/2 жижиг халбага задь амтлагч (nutmeg)
– дурын ногоо. Би лууван байцаа чинжүү хийсэн
– дурын будаа гурвалжин будаа шар будаа хөц будаа гээд
– усаа тааруулна
Хийх аргачлал:
1. Шөл гаргах ясаа ахиухан ус хийгээд зөөлөн гал дээр буцалгана. Шөлний махаа бас хийнэ. Хамт чанахаар гоё зөөлөн болдог. 1-2 цаг орчим. Шөлөн дээрх нитэг хөөс гээд хамж авна шөл гаргаж байхдаа. Ясаа чанахдаа задь лаврын навч ногоон сонгино, шар сонгино, сармис, цагаан гаа, хар улаан пэрц гээд хийж амталж чанана.
2. Будаагаа хүйтэн усанд сойж хэд хэдэн удаа сайтар зайлна. Зайлсан усаараа цэцэг навчаа усалж болно шүү.
Бусад хийх ногоогоо бэлдэнэ. Шөлөө болсон гэж үзвэл ясаа гаргаад ус нэмээд нэмж амтлахаар бол амтлаад бусад ногоогоо будаатайгаа хийнэ. Будаа ногоогоо болтол зөөлөн гал дээр буцалгаад л болоо. Бор будаа хийж байгаа бол эхлээд будаагаа хийгээд болохын үед ногоогоо хийгээрэй. Бор будаа удаан болдог. Амтархан идээрэй.
Задь амтлагч маань ядаргаанд их сайн, гэдэсний үйл ажиллагаанд сайн гэдэг. Гадаадад Nutmeg нэрээр байдаг.
Leave a Comment