Хуйцаа.
Хуйцаа гэхээр бараг Монгол хүн бүр андахгүй байхаа. Баяр ёслол болон ямар нэгэн тэмдэглэлт өдрөөр бид их хийдэг шүү дээ. Манай дунд хүү маш их дуртай.
Хуйцааг яаж гоё амттай хийх вэ гэж их асуудаг. Энэ талаар өөрийн хийдэг аргаасаа хуваалцья
1. Хамгийн гол анхаарах зүйл гэвэл шөл сайн гаргах хэрэгтэй. Хүйтэн усанд ясаа хийгээд дунд зэргийн гал дээр 2 цаг орчим буцалгана. Эхлээд буцлаад ирэнгүүт нь ялгарч байгаа хөөс, нитэгийг нь сайн ялгаж хамж авна. Тэгээд амтлагчаа хийнэ. Хийх амтлагч гэвэл:
Лаврын навч, (bay leaves) давс, хар улаан пэрц, (salt, freshly ground black and red pepper) хатаасан улаан чинжүү 1,2 (dried red hot paper) дайлуу, (anise) (мөн задь бага зэрэг хийж болно. Nutmeg) шөл борлуулагч, (Browning), гэх мэт. Мөн өөрсдийн дуртай шөл амтлагчаа нэмж болноо. Гол амтлагч бол дайлуу. Буцалж байх үед шөл нь ширгээд байвал ус нэмээд л амтлаад байна. Болоод ирэхээр нь ясаа салгаж аваад шөлөө шүүж авна.
2. Шөлний махаа сонгино сармистай амталаад хуурна.
3. Ногоогоо мөн тусад нь амтлаад хуурна.
4. Төмсөө дурын тосондоо шараарай.
5. Пүнтүүзээ давстай усанд чанаад хүйтэн усанд хөргөөж тавина. Пүнтүүз ер нь 8-10 минут чанахад л болно.
6. Төмсөө аягалахдаа шөлөндөө хийж өгөөрэй. Эрт хийхээр нялбайгаад байдаг.
7. Бөөрөнхий махыг өөрөө хийвэл илүү гоё амттай болдог. Бөөрөнхий махны жор блогт байгаа.
За эдгээрийг л анхаарахад болно доо.
8-10 Хүний орц
Орц:
- 300 гр дөрвөлжин хэрчсэн үхрийн мах
- шөл гаргах үхрийн яс
- бөөрөнхий махаа өөрөө тааруулаад, гараар хийсэн байвал илүү гоё болдог
- 8-10 шар төмс дөрвөлжилж шарна
- 1 ш том лууван
- 2 дунд зэргийн шар сонгино
- 2 иш ногоон сонгино
- 1/2 жижиг шар манжин
- 2 аяга орчим байцаа
- 5-6 хумс сармис
- 1 жижиг уут пүнтүүз халуун усанд чанаж шүүж тавина
- 30 мл + 15 мл оливийн тос
- 5-6 лаврийн навч
- давс пэрц амтлахаар
- 5,6 anise seed буюу буюу дайлуу, нунтаг бол халбагаар 1,2 халбага. Тааруулж хийгээрэй
- хар улаан пэрц амталахаар
- 1 жижиг халбага шөл борлуулагч
- 1/2 жижиг халбага цуу
- 1/2 жижиг халбага Vegeta амтлагч
- 1/2 жижиг халбага укроп амтлагч
- 2 шөл амтлагч
- 6 L ус өөрсдөө тааруулаад нэмж хасаж болно
Хийх арга:
1. Хоолны том тогоондоо 30 мл оливийн тосоо хийгээд дунд зэргийн гал дээр халаана. 1 шар сонгино 4 хумс сармисаа хийж 1,2 минут шараад дээрээс нь дөрвөлжилж хөшиглөсөн махаа хийнэ. Давс, хар, улаан пэрцээр амтлаад 5,6 минут хуурна.
2. Хуурсан махан дээрээ шөл гаргах яс усаа хийгээд дайлуу лаврын навч давс пэрцээр амтлаад зөөлөн гал дээр 2 цаг орчим буцалгана. Байс гээд шалгаад дээгүүрх нитиг, хөөсийг ялгаж аваарай. Мөн ус нэмэхээр бол нэмээрэй.
3. Шөл гарч байх хооронд төмсөө цэвэрлээд гоё шаргал болтол нь шарна. Дурын тосондоо шараарай. Гаргаад шүүн тавина.4. Одоо пүнтүүзээ давстай буцалсан усанд хийж 8-10 минут чанаад хүйтэн усанд сойн тавина. Мөн пүнтүүзээ хайчаар жижиглэж өгөөрэй.
5. Бэлэн бөөрөнхий мах хийх бол бэлдэж тавина. Гэртээ гараар хийсэн мах хийвэл гоё болдог.
6. Шөлөө гаргасны дараа ясаа гаргаж аваад дээгүүр тогтсон тосоо хамж авна.
7. Хайруулын тавганд үлдсэн тосоо хийн халааж үлдсэн сонгино сармисаа хийн багахан хуураад дээрээс нь байцаа, лууван, манжингаа хийн амтлаад хуурна. Укроп, давс, пэрц, шөл амтлагчаа хийн амтлаарай.
8. Хуурсан ногоогоо шөлөн дээрээ хийнэ. Бөөрөнхий махаа нэмнэ. Ус нэмэхээр бол нэмээрэй. Мөн амтлагч, шөл борлуулагч, цуугаа нэмнэ. 7,8 буцалгана. Сүүлд нь чанасан пүнтүүзээ хийн хутгана. Амталж үзээд нэмэхээр зүйл байвал нэмээрэй. Шөлөө аягалахдаа дээр нь шарсан төмсөө тавьж өгөөрэй. Мөн хэрчсэн ногоон сонгиноороо чимж өгнө.
Шөлөө мантуутай холин амтархан идээрэй.
Баярлалаа.Маш ойлгомжтой байна.Өнөөдөр дагаж хийнээ
Сайн байна уу?
За баярлалаа. Тэгээрэй их гоё болдог. Асуух зүйл гарвал асуугаарай.
Mongold baihgui baigaa bolhor hiih geheer dalyugin angli nerig olohgui baisan ymaa. Angli nerig n olod delguurees avad joroor n hooliig hiij uzlee. It was a good reminder of home, and a nice dinner for me and my family. Thank you.
Sain baina uu? Uu tegsen uu za ashgui dee kkk. Dailuu ni gadaadad star anise nereer baigaa. star urgamalaaraa mun jijigleseneer mun buur nuntagaar bas baidag shuu. Dagaj hiij mun blogoor maani zochilj comment uldeesend bayarlalaa. Dahin dahin zochilj baigaarai. Bi youtube deer channel bas baigaa Altaa’s Kitchen geed. Subscribe hiigeerei 😉
Thank you very much. I will do that. Have a great day 😉