Ул боов (Хэвийн боов)

4.1/5 - (9 votes)

Ул боов (Хэвийн боов).

Ханийн минь жор.
Энэ жилийн Сар Шинийн бэлэг болгож та бүхэндээ ханийнхаа ул боовны жорыг барьж байна 😀💓
Ул боовыг хийхэд гурилаа зөв сонгох хэрэгтэй. Мөн маш сайн нухах хэрэгтэй байдаг. Нягтартал нь. Эсвэл махны машинаар 1,2  машиндана Гадаадад байгаа хүмүүс ялангуяа. Америк Канадад байгаа бол Солонгос гурил, эсвэл pastry гурил, мөн unbleached гурилаар хийж болно. Солонгос гурил л хамгийн сайн болдог Канадад. Мөн шар тосоор хийнэ. (Butter Ghee)

Амжилт.  

(энэ орцоор 14-16 Ул боов хийнэ. Хэв тань хэр том багаасаа хамаараад)Орц:
– 4 кг гурил 
– 1 литр 500 гр халуун бүлээн ус (хярмаар хийсэн ч болно. эсвэл хольсон ч болно) нэмсэн ч болно шүү усаа.
– 2 жижиг амны халбага давс 
– 700 гр элсэн чихэр (Монголд бол 550- 600 гр) 
– 750 гр шар тос (Монголд бол 500- 600 гр) Butter Ghee.
– шарах тос (Canola oil or Sunflower oil)
Хийх арга:
1. Халуун бүлээн усандаа шар тос, элсэн чихэр, давсаа хийж сайн хутгана. Элсэн чихрээ уустал нь. Гурилаа зуураад таглаж тавина. 30  минут бүр нухаж өгөөрэй. Маш сайн амраана. Манайх өглөө зуураад үдээс хойшдоо хийж эхэлдэг. Машиндаж байгаа бол 2,3 цаг л амраахад болно.
2. Одоо гурилаа хэдэн ул боов хийхээрээ тэнцүү хуваана. 360 гр таслахад болдог манай хэв. Айл бүрийн хэв өөр өөр хэмжээтэй байдаг учраас. Тэгээд тус бүрийг нь гялгар уутанд хийж тавиад тарыг нь маш сайн нийлтэл нь нухна. (Маш сайн нягтартал нь нухна шүү. Гурил маань гоё зөөлөн нягтарсан болно сайн нухаад ирэхээр. Гурилаа дутуу нухвал шарж байх үед цэврүүтнэ, хагарна)
3. Хийхдээ 2 янзаар хийдэг. Зарим хүмүүс шарах шүүгээнд бэхжүүлэхгүйгээр шууд шардаг. Манайх бол эхлээд бэхжүүлж байгаад шардаг. Шарах шүүгээгээ 350F (180C) дээр халаана. 
4. Тасалсан гурилаа хэвлээд (бэмбээдээд) листэн дээрээ зайтай тавиж жигнэнэ. Доод тавиур дээр 15 минут дээд тавиур дээрээ 15 минут жигнэнэ. Гаргаж ирээд шууд шарна.
5. Шарахдаа хавтгай тогоонд тосоо сайн халааж байгаад шараарай. Зөөлөн гал дээр гоё шаргал өнгөтэй болтол нь шараарай. Гаргаж ирээд тус тусад нь тавьж хөргөөнө. Шарж байхдаа байнга хажууд нь байж эргүүлж тойруулж шараарай.
Дээр орцоо бичихдээ Монголд бол гээд өөр өөр хэмжээтэй байгаа. Учир нь манай байгаа газрын гурил шар тос, элсэн чихэр гээд өөр учир.😉
За Амжилт.

Бүгдээрээ Сар Шинэдээ Сайхан Шинэлээрэй. 💐💓🤗

29 Comments

  • BB says:

    Hemjeesuudee tsegtselmeer yum bna. 1 bol metric-eer neg bol imperial-aar. 2 jijig hlalbga gedeg ni yamar hemjeeg helj bgaa yum be?

  • Туяа says:

    Сода хийх үү?

  • Зочин says:

    Гурил хэлбэрээ алдчих юм. Би Австралид unbleached гурилаар хийгээд бас бэхжүүлсэн. Тэгсэн хэв нь бүдгэрээд замхарчих юм. Юунаас болдог юм бол?
    Жороо хуваалцсанд баярлалаа. Монгол аж ахуйгаа энд ирээд л судлаж эхэлж байна дөө🤪🤪🤪

    • admin says:

      Сайн байна уу?
      Өө тиймүү яагаад тэгсэн юм болоо. Газар газрын гурил өөр учраас бас их болдог. Мөн гурилаа сайн амрааж сайн нухсан уу? Эсвэл махны машинаар машиндах ёстой. Манайх видео жор оруулах гээд бэлдэж байгаа. Тэгэхээр сайн хараад дахиад хийгээд үзээрэй. Баярлалаа блогийг маань дагаж байгаад.
      Алтаа.

  • Nara says:

    Sain baina uu? Bi yag ene joroor zusmel bainga hiij iddeg. Mash goyo boldog. Harin unuudur heviin boov hiij uzlee. End tendee joohon tsevruuteed baina. Sharaltandaa baidag yum bolvuu? Ug n 2 udaa mahnii mashinaar mashindsan yum. Bas sharah shuugeend niit 30min bailgah yostoi gesen uguu?

    • admin says:

      Sain baina uu?
      Uu tiimuu za bayarlalaa dagaj baigaad. Zusmel yostoi goyo bolj baigaa biz. Manaih bas hiigeed hulduuguud tavidag. Idmeer uedee gargaj ideed. Tsevruutsen baigaa bol neg bol nuhalt dutsan esvel gurilniih baih. Gadadaad bol guril ih hetsuu kkk. Hamgiin sain shalgarsan guril ni Korean guril. Daraa gurilaa soliod uzeerei. Esvel mashindaad nuhaad joohon amraa bas. Mashindsanii daraa ih bol nuhaad hereggui joohon nuhaj tariig ni evluuleed tegeed amraagaad taviarai daraa 😉
      Sar shinedee saihan shineleerei.
      Altaa.

  • Gana says:

    Us gurilnii xaritsaa buruu bsanaas shataltand orchloo us 2litre xawitsaa orno shvv zuulun guril bolox xeregtei deerx zaawraar xiiwel guril chin mash xatuu bno

    • admin says:

      Sain baina uu? UU tegsen uu? Uuchilaarai. Ug ni bolood baigaan manaih ingej hiideg. Gehdee gazar gazriin guril bas uur buur brand buriinh us uuh ni uur baidag shuu. Tiim uchiraas Solongos guril gej zaaj bichsen baigaa. Za bayarlalaa sanaa setgegdel uldeesend.
      Sar shinedee saihan shineleerei.
      Altaa.

    • Odmaa says:

      Harin yag teglee usni hemjee buruu bn

  • Anonymous says:

    Usnii xemjee 2litre bx xeregtei yum bna us bagadsan. Barag 500gr guril vldeesen.

  • Gerle says:

    Neg yum asuuhaa martjee.
    Mahny machine bhgui yed guluuzaar nudvel bembee boloh bolov uu, esvel gyalgar uutand joohon blgaval ayataihan boloh bolov uu?
    Bayarlalaa.

    • admin says:

      Mashin baihgui bol neleed udaan nuhdag. Ter tohioldold ugluu ert gurilaa zuuraad uutand bailgaad oir oir l nuhaad baina. Neleed sain nuhaj baij udees hoish oroidoo ev ni taarah baih. tegeed oroidoo hiigeerei. Tar ni niileegui gurilaar hiivel ul boov maani hagaraad baidag. Amjilt. Blogoor maani zochilsond bayarlalaa.
      Altaa.

  • Gerle says:

    Sain bna uu? Saihan jor oruulsand ih bayarlalaa.
    Sharahaas omno behjuulne gej yug helj bgaa ve?
    …Зарим хүмүүс шарах шүүгээнд бэхжүүлэхгүйгээр шууд шардаг. Манайх бол эхлээд бэхжүүлж байгаад шардаг….
    gesen bna. Behjuulne gedgiig oilgohgui bna.
    Ih bayarlalaa

    • admin says:

      Sain baina uu?
      Aan za zugeeree. Behjuulne gedeg ni hev aldahguin tuld ehleed sharah shuugeend jigneheer hevee hadgaldag yumaa. Shuud sharahaar ul boov maani agshih, helberee aldah geed asuudaltai zarimdaa kkk

  • Baigalmaa Martina says:

    махны машин байхгүй бол хэвийн боов хийж болох уу? honestly i try for the first time and my mongolian is a bit rusty :D.
    за цагаан сараар сайхан шинэлээрэй

    • admin says:

      Сайн байна уу?
      Одоо л харлаа уучилаарай. Гараараа сайн нухаад байхад болно. Сайн амраагаад л нухаад байгаарай. 🙂

  • Anonymous says:

    Saihan zuvluguu ugsund bayarlalaa. Ta sar shinidee saihan shinileerei.

  • Anonymous says:

    Jiriin gurilaar zuurahlaar hevee darah ued butsaad zuuraldaad hevnii durs ni alga bolood baih yum. Yag yamar torliin guril heregleh heregtei ve? Zovloj tuslana uu

  • Anonymous says:

    700gr sugar gej zuv uu?

  • Oyunbat says:

    Zarah ul boov bna

    • admin says:

      Sain baina uu? Odoogoor zarahgui baigaa. Geiinhee ul booviig l hiideg 😉 Saihan Shineleerei.

    • Jenny says:

      Sn bnu? Anh udaagaa hj uzeh gj hev bhgui bol orluulah ym yu bj boloh ve?

      • admin says:

        Сайн. Сайн байна уу
        Хэв байхгүй бол зурагтны удирдлага сайн цэвэрлээд хийгээд байсан хүмүүс. 😉
        Ааруулны хэв Amazon дээр байсан. Саран хэлбэртэйг аваад хийж болно шүү.

Leave a Comment