Наадмын хуушуур хийх жор.

4.8/5 - (20 votes)

Наадмын хуушуур хийх жор. 😋
(Дугуй хуушуур, гуанзны хуушуур, бөөрөнхий хуушуур. Хүмүүс янз бүрээр хэлдэг. Та нар юу гэдэг вэ. Зарим хүмүүс хуйлдаг хуушуур ч гэдэг юм билээ)
Баяр наадмыг энэ хуушуур үгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Хаяа жирийн үед ч хийж идэх дур хүрдэг тийм л гоё хуушуур. Байцааны салат ороогоод идэхээр маш гоё шүү. Гоньдтой, халиартай мөн байцаа жижиглээд лууван үрээд хийхээр гоё зөөлөн болдог.

Орц:

(Гурилаа нэлээд эрт зуураад сайн амраагаарай)
– 1кг гурил
– 600- 700гр татсан мах (гараар татвал маш жижиг татаарай)
– давс пэрц амтлахаар
– 1 том шар сонгино
– 5-6 хумс сармис
– 1 жижиг үрсэн лууван
– 3-4 ш ногоон сонгино
– бага зэргийн жижиглэсэн байцаа (food chopper гээд ногоо хэрчигч байгаа тэрүүгээр ногоогоо жижиглэвэл их зүгээр байдаг)
– 1 а/ж халбага гоньд
– гурил зуурах бүлээн ус (гурилаа нэлээд шингэн зуурдаг шүү. Тэгэхгүй бол элдэхэд бүлтрэнэ хайрахад хагарна)
– мөн дурын амтлагч болон ногоогоо хийгээрэй. Гол нь хийж байгаа ногоо мах маш жижиг байх хэрэгтэй шүү.
Хийх арга:
1. Гурилаа давстай халуун бүлээн усаар нэлээд шингэн зуурна. 1 өндөг хийж болно хүсвэл. Илүү суналттай болдог гурил маань. Хучаад сайн амраана. 1 цагаас дээш. Дунд нь ойр ойр нухаж өгөөрэй. Би өглөө зуурч тавиад өдөр хийдэг. 
2. Бүх ногоогоо маш сайн жижиглэнэ. Дээр хэлсэнчлэн ногоо хэрчигч байвал их зүгээр байдаг. Хийх бүх ногоогоо хийгээд жижиглэнэ.
3. Бэлдсэн ногоогоо махан дээрээ нэмээд бүх хийх амтлагчаа хийн сайхан базаж амталж өгнө. Мөн таглаад 30 аас дээш минут байлгаад амталж үзнэ. Нэмэхээр амтлагч байвал нэмээд дахин базна.
4. Өөрсдийн дуртай тосондоо шараарай. Тосоо маш сайн халааж байж шарна. Энэ хуушуур маань их хурдан болдог тул сайн халсан тосонд 2 талаар шараад л гаргана. Том хавтгай тогоонд шарвал зүгээр.
5. Гурилаа тасалж жижиглээд гараараа хавтгайлан махаа голд нь хийж битүү чимхэнэ. Гурилаа элдэхгүй гэсэн үг. Чимхээд дараа нь яг шарахдаа элдэнэ. Битүү сайн чимхээрэй. Гар чинь тостой бол чимхэлт болохгүй ангайна. Мөн их хуурай гурилтай байвал бас адилхан. Чимхсэн хуушуураа алчуураар хучиж тавиарай элдэх хүртлээ. Тэгэхгүй бол хатах гээд байдаг.
6. Тосоо сайн халаад ирэхээр хуушуураа тостой модон дээр зөөлөн дарж элдэнэ. Хэт чанга дарвал мах нь бүлтийж хагарна шүү. Мөн их урт хумстай бол бас хагалах гээд байдаг. 😃
Тосоо сайн халааж байгаад хуушуураа 2 талаар нь гоё шаргал болтол нь шарна. Гаргаад шүүлтүүр дээр тосыг нь сайн шүүж байгаад битүү саванд хийж зөөллөөд идээрэй.
Амжилт. Амтархан идээрэй. 😀👍😋❤️🇲🇳

2 Comments

  • admin says:

    Sain uu?
    Blogoor maani zochilsond bayarlalaa. Dagaad hiigeed uzeerei goyo bolno. Minii Youtube suvag dagaarai please. Altaa’s kitchen geed channel baigaa.
    Bayarlalaa.

  • Khaliun says:

    thank you for this website. my mom never taught me how to make these dishes.

    —– translation ——

    энэ вэб сайтад баярлалаа. Ээж маань надад ийм хоол хийхийг хэзээ ч зааж байгаагүй.

Leave a Comment