Сайн байцгаана уу бүгдээрээ?
Энэ удаа та нартаа зун цагт гэрийн нөхцөлд тогооны хорхог хийх аргачилал оруулж байна. Гадаадад байдаг бол Орос дэлгүүрээс ширмэн тогоо аваарай. Манайх Торонто хотод байдаг Орос дэлгүүрээс авсан.
Тогооны хорхог.
Хаана ч ямар ч үед хийхэд тохиромжтой хоол. Цөөхөн гэр бүлтэй айлууд ингээд хийж идэхэд их амар байдаг. Бага орцоор. Ер нь нэг ийм ширмэн тогоотой байхад их зүгээр. Хорхог, цуйван, будаатай хуурга мах чанах гээд л хийхэд амт цаанаа л өөр.
Энэ хоол бол жор гээд байх юм байхгүй хоолоо хэ хэ. Чулуугаа л сайн халаагаад бэлдэнэ. Дуртай ногоогоо амтлагчаа хийж болно. Манайх давс, пэрц, лаврын навч л хийдэг. Гадаадад байгаа бол органик сонгино сармис хийвэл гоё амт орно шүү.
Эхлээд усаа хийгээд (1 юм уу 2 аяга ус) тэгээд мах, амтлагч, чулуу, мах ногоо амтлагч чулуу гээд үелээд хийнэ. Тэгээд сайн битүү таглаад 1 цаг орчим болгоно. Таглаан дээрээ хүндхэн чулуу ч юм уу тавина. Тэгээд л болоо. Амт гэж ёстой гоё. Шөл нь ч сайхан гарна. Мөн хонь үхрийн мах хольж хийвэл их гоё амттай болдог санагддаг надад. Нэлээд их хийсэн энэ удаад. Тэгээд үлдсэн мах ногоо шөлөө яг тэнцүү хуваагаад битүү саванд хийгээд хөлдөөсөн. Хэрэгтэй үедээ гаргаж ирээд халаагаад идэхэд яг л шинэхэн амтаараа байдаг. Чулуугаа сайхан гар хөлөндөө бариад хий хуу, ядаргаанд сайн.
zuger plitkan deer hij boloh umu?
Sain baina uu?
Bolnoo 😉 Blogoor maani zochilsond bayarlalaa 😉