Өнгөтэй мантуу

Rate this post

Өнгөтэй мантуу.

Энэ жороор зүгээр мантуу хийсэн ч болно гурилаа л сайн хөөлгөөрэй. Мөн сэвж болохгүй шүү.  Ахиухан хийгээд хөлдөөж бас болно. Баяр ёслолын үер хийгээд хөлдөөхөд амар байдаг. Амжилт амтархан идээрэй 😉
Орц:
– 8 аяга гурил
– 3 1/2 аяга бүлээн ус
– 1 амны жижиг халбага элсэн чихэр 
– 2 амны жижиг халбага тос + гуриландаа түрхэх тос 
– 1 амны жижиг халбага бакпалвар (baking powder)
– 1 уут хөөлгөгч 8 гр (8 gr yeast)
– 1 чимх давс 
– хүнсний будаг (хэдэн өнгө хийхээсээ хамаараад)
Хийх арга
1. Халуун бүлээн усандаа хөөлгөгчөө хийгээд 5 минут орчим байлгана. 
2. Томхон саванд гурил, давс, элсэн чихэр, бакпалвараа хийгээд хутгана. 

3. Тэгээд хэдэн өнгө хийхээсээ хамаараад гурилаа хуваана аяганд.  Аяга бүрт ус, тос, хүнсний будгаа хийж  зуурна. (Яг зуурахдаа хүнсний будагаа хийж хутгана) Шингэндүү зуурмаг болно. Тус бүрийг нь таглаад хучаад дулаан газар тавина. 30 минутаас – 1 цаг хүртэл хөөлгөнө. 
4. Гурилаа сайн хөөгөөд ирэхээр жигнүүрээ тосолж тавиад өөрсдийн дуртай хэлбэрээр ороогоод хийгээрэй. Мантуугаа жигнүүрэндээ хийгээд таглаад 10 минут орчим байлгана. Тэгэхээр гоё хөөгөөд ирнэ.
5. Тэгээд усаа буцалгаад жигнүүртэй мантуугаа тавиад 15-18 минут жигнэнэ. Гаргаад  сэвэхгүйгээр мантуугаа гаргана. 

Амттай Сайхан Хоолтойгоо холиод амтархан идээрэй 🙂
Энэ жороор ороомог хийж болно 😉

Leave a Comment