Бидний хэлж заншсанаар брээс буюу цагаалга. Заавал ажил явдалын үеэр мөн цагаан сараар гэлт үгүй жирийн үед ч хийж идэхэд гоё тээ. Би их дуртай. Монгол шар тосоо хийгээд хийхэд мөн гоё шүү. Хамгийн хялбар арга бол будаа агшаагчинд хийх. Яг будаа агшаадаг шигээ л хийнэ. Гадаадад байгаа Монголчууд маань их асуудаг. Энэ аргаар хийгээд үзээрэй. Америк Канандад байгаа бол Walmart, Arabian store, Metro, Longo гээд дэлгүүрүүдэд шар тос Butter Ghee нэрээр байгаа шүү Эсвэл хайлмаг хайлаад гарсан шар тосоороо хийгээрэй
Орц:
– 3 аяга будаа, будаа агшаагчны жижиг аягаар
– 1 аяга үзэм
– 3 амны том халбага шар тос (Монгол шар тос бол 2 халбага)
– 3 амны том элсэн чихэр
– давсаа өөрсдөө тааруулаад хийгээрэй
– усаа өөрсдөө тааруулаад хийгээрэй (ер нь бол будаанаасаа дээш 2 хуруу ус хийдэг гэж ээж минь зааж билээ жоохон байхад)
Хийх арга:
Будаагаа үзэмтэйгээ хамт сайн угаагаад (4,5 удаа) будаанаасаа дээш 2 хуруу илүү ус хийгээд дээрээс нь шар тос, элсэн чихэр, давсаа хийгээд агшаана. Будаа агшаагчинд хийх дургүй юм уу эсвэл байхгүй бол жижигдүү саванд гал дээрээ хийгээрэй. Галаа бага дээрээ тохируулаад зөөлөн удаан болгоно. Ширүүн галаар хийвэл түлэгдэнэ шүү. Болохоор нь сайн хутгаарай. Мөн нэмж амталахаар бол амталгаа нэмээд хутгаарай. Шар тос идэж болохгүй юмуу харшилтай бол масло хийж болно шүү.
Hi, what type of rice do you need and how much please?
Thanks!
Hello dear.
Thank you for stopping by and leaving your comment. This recipe is in my Mongolian album. That is why it was in Mongolian. If you like this recipe I can translate it for you. This is a sweet rice dish from Mongolia. Kids and elderly people love this. I also have a YouTube channel if you could subscribe to me. Thank you and Happy New Year.
Altaa.
Hi! Love your blog, it’s so amazing! But could you maybe also translate your Mongolian recipes to English?☺️The food looks so good but I can’t read the recipe😂
Have a good day!
Hello dear.
Thank you for stopping by and leaving your comment.This recipe is in my Mongolian album. That is why it was in Mongolian. If you like this recipe I can translate for you. This is sweet rice dish from Mongolia. Kids and elderly people love this. I also have a YouTube channel if you could subscribe me. Thank you and Happy New Year.
Altaa.