Хорхогны Чулуутай Цуйван 😄

Rate this post

Амралтын өдрийн мэндээ бүгдэд нь 😍🌹
Энэ сайхан өдөр янзын гоё амттай, бас их сонин содон хийцтэй хоолны жороор уулзаж байна та нартайгаа. Юу вэ гэхээр:
Хорхогны чулуутай цуйван 😄
Зуны дэлгэр цагт дан хорхог боодог гэж байхаар бас арай өөр аргаар цуйван хийж үзээрэй. Идсэн хүн бүхэнд таалагдсан одоогоор 😃 Та нарт бас таалагдана гэж найдаж байна. Энэ манай хүний хоолны жор хийх арга шүү 😜
Хийх арга:
– хийх бүх зүйлээ бэлдээд тавихаар хийхэд их амар. Гурилаа элдээд сайн хатаагаад тосолж хэрчинэ. Хэдэн хүн идэхээсээ хамаараад 2-3 дэлгэц гурил хийнэ.
– ширмэн тогоонд хийвэл илүү гоё амт орно. Гадаадад бол Орос дэлгүүрээс ширмэн тогоо олж болно. Эсвэл iron cast гээд томхон тогоо, хайруулын таваг байхад болно.
– бүх хийх ногоогоо арилгаад угааж цэвэрлээд томхон томхон хэрчиж бэлдэнэ. Манайх ер нь л ногоо ихтэй цуйванд дуртай. Томхон хэрчсэн төмс, байцаа, манжин, лууван.
– хийх махаа урт нарийн хэрчиж бэлдэнэ. Мөн ахиухан хэдэн яс, хавирга хийвэл зүгээр. Чулууны амт ороод их гоё болдог
– за одоо чулуугаа газан гал дээр юм уу гадаа гал дээр сайн халаана. Чулуугаа халаад ирэхээр гал дээр тогоогоо тавьж халаагаад 2 амны том халбага орчим тос хийж сонгиноо хуурна. Гоё шаргал болтол нь. Мах ясаа нэмээд давс пэрцээр амтлаад 3,4 минут өндөр гал дээр хуурна.
-Одоо халуун чулуугаа хийгээд (8-10 чулуу хийнэ) бага зэрэг хутгаад сайхан үнэр гартал нь таглаад жигнэнэ. 5-6 минут.
– 1 ,2 аяга ус нэмээд ногоогоо дээгүүр нь тарааж хийнэ. Мөн давс, пэрц, лаврын навчаар амтлаад тэгээд гурилаа жигд тарааж дэвсэж өгнө. Хамгийн сүүлд дээгүүр нь ахиухан ногоон сонгино, шар сонгино хэрчээд тавиарай. Мөн багахан тос тойруулж хийж өгөөрэй.
– дунд зэргийн гал дээр 30 минут, өндөр гал дээр 10-20 минут хэр хэмжээтэй хийж байгаагаасаа хамаараад жигнэнэ. 30 минут жигнээд сайн чанаж сонсоорой хоолоо. Шөл нь ширгээд шарьжигнаад ирэхээр нь гаргана.
– За тэгээд сайхан хутгаад чулуугаа гаргаж аваад гар, хөл, чих, гээд иллэг жин тавиад хорхогны чулуу амтагдсан цуйвангаа сайхан Монгол сүүтэй цайтайгаа амтархан идээрэй.
Орцыг яг нарийн бичсэнгүй яагаад гэвэл айл бүрийн орц порц өөр учир өөрсдөө тааруулаад хийгээрэй. Энэ хоолны жороор видео хийж оруулнаа дараа.
😁👍😋

4 Comments

Leave a Comment