Сайн байцгаана уу?
Та нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаад хайлмаг яаж хийх талаар жор оруулж байна. Ялангуя гадаадад байгаа Монголчуудад маань сонин байж магад. Канадад байгаа бол Creme Fraiche гээд 40% ийн өтгөн цөцгий байгаа тэрүүгээр хийгээрэй. Өрөм загсаасан үед бол өрмөөрөө хийгээрэй. Өрмөө загсаачаад хөлдөөж болно. Тэгээд хэрэгтэй үедээ гаргаж ирээд хайлмаг хийж болно. Мөн өрөмний жор энэ цомогт байгаа
Амжилт амтархан идээрэй.
Орц
– 250 мл Creme fraiche зөөхий 40 % тай цөцгий зөөлөн бяслаг зардаг тасагт байгаа эсвэл тал тогооний өрмөөр хийнэ
– 3 амны том халбага шигшсэн гурил
– 2 амны том халбага элсэн чихэр
– 50 гр үзэм сайн угааж дэвтээнэ
– 2,3 амны том халбага хар цай юм уу хярам
Хийх арга:
1. Үзмээ сайн угаагаад халуун бүлээн усанд 5 минут орчим дэвтээгээд шүүж авна.
2. Зөөлөн гал дээр крэм юм уу өрмөө хийгээд халтал нь хайлтал нь хутгана. Халаад ирэхээр нь гурилаа нэг нэг халбагаар нь шигшиж хийн хутгаарай. Зөөлөн хутгаад байхаар шар тос нь ялгараад ирнэ. Байнга хутгана шүү. Тэгэхгүй бол өтгөн зутан болно.
3. Элсэн чихрээ хийгээд сайн хутгаад мөн цайгаа нэг нэг халбагаар хийнэ. Би 2 халбага орчим цай хийдэг. Сүүлд нь үзмээ хийгээд хутгана.
4. Амсаж үзээд нэмэх юм байвал нэмээд шар тосоо сайн шүүж аваарай. Хайлмагнаас гарсан шар тосоо хадгалж байгаад цайнд, мөн боорцгонд хийж болно. Их сайхан шар тос гардаг шүү. Энэ жороор хийхэд 2 жижиг аяга болно. Их хийхээр бол орцоо нэмээд хийгээрэй.

За амжилт, асуух зүйл гарвал асуугаарай
Yummy. Udahgui ochij dyygiinhee goe hailmag idnee👌🏽😍
Thank you sis. Tegeerei sis anytime 😉
Үзмээ хийхгүй юм уу ккк 😅
Сайн уу?
Хийнэ хийнэ хо хо хо.
Би сая нэмээд бичсэн хараарай. Баярлалаа сануулсанд. 😉
Яг энэ заавраар нь хийдэг шүү. Янзтай гоё болдог.
Сайн байна уу?
Маш их баярлалаа. Амтархан идээрэй 😉
Yammy
Bayarlalaa 😉
Tsutsgii geheer mongold baigaa ymar tsutsgiiguur hiij boloh we? Urum baihgvi tohioldold?
Sain baina uu? Mongold bol urmuuruu l hiigeerei. Gadadaad baigaa humuus urum oldohgui bol utgun tsutsgiiguur hiij bolno 😉
Баярлалаа. Дандаа энэ заавраар хийдэг шүү.
Ёстой гоё гарч дэлгүүрээс олж аваад хийж идмээр санагдав
Маш их баярлалаа
Сайн уу? За баярлалаа тэгээрэй. Хийхэд маш амархан.
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.