Гэрийн нөхцөлд тараг бүрэх арга.

3.5/5 - (15 votes)

Гэртээ таргаа бүрээд идэх маш сайхан. Сайхан элгэн тараг болдог шүү. 4 л сүүгээр өрөм загсаагаад үлдсэн сүү нь 3,5 л юмуу 3,6 л орчим болсон байдаг. Энэ сүүгээрээ хийх юмуу эсвэл 3,25% сүү шууд хөөрүүлээд хөргөөж халуун бүлээн болгож байгаад хийж болно. Асуух зүйл байвал асуугаарай 😉
Гадаадад байгаа хүмүүс 1аяга орчим тараг (120 ml) original plan yogurt хийнэ мөн 3,25% whole milk өтгөн сүү хийнэ.


Орц: 

  • Хөөрүүлсэн 3,5 л сүү (4л сүүгээр өрөт загсаагаад үлдсэн сүү нь нэг 3,5 л болдог 
  • 1 жижиг аяга (120 гр орчит тараг. Original plan yogurt хийнэ)

    Хийх арга:
    1. Сүүгээ хүйтэн байхад нь нэг аяганд тасалж аваад хийх таргаа хийж хутгаж тавина. Хөрөнгө болгоод.
    2. Өрөм загсаагаад үлдсэн сүүгээ зөөлөн гал дээр халаана (эсвэл 3,25% сүү шууд хөөрүүлээд хөргөөж халуун бүлээн болгож байгаад хийж болно).   
    3. Сүүндээ хуруугаа дүрж үзээд  халуун бүлээн болонгуут нь гаргаад бэлдэж тавьсан хөрөнгөө хийн хэд хэд хутгаж самраад сайн дулаан газар тавьж таглаад сайтар хучиж 5-6 цаг байлгана. Бүүр их халааж болохгүй шүү. Хэт их халвал гашилдаг 3 цаг байлгаад шалгаарай. Бүрэлдээд эхэлсэн бол бүтээлгээ авахад болно. Хэт их хүйтэн газар тараг бас бүрэлдэхгүй.

4.Таргаа сайхан бүрэлдээд ирэхээр нь хөргөгчинд хийгээд 3 цагаас дээш байлгаарай.  Би өглөө өрмөө аваад  тэгээд таргаа бүрж эхэлдэг. Орой гэхэд тараг маань бүрэлдсэн байдаг.  Хөргөгчиндөө хийж хонуулаад л өглөө нь сайхан таргаа иднэ.  Сайхан өтгөн элгэн тараг болдог. 

Амжилт амтархан идээрэй .


 

4 Comments

  • Anonymous says:

    ymar goy bolson ym be uneheer goy bolson bna amjilt.

  • Anonymous says:

    Тараг бүрэх гэтэл исэв.доор нь шар ус тунаад….одоо яах вэ???

    • admin says:

      Сайн байна уу?
      Их удаж байж хариу өгч байна уучилаарай.
      Жоохон халаад байгаа юм болов уу?
      Tараг бүрэхдээ сүүнийхээ халуун бүлээнийг сайн тааруулаарай.
      Амжилт.

Leave a Comment