Аарц хийх арга.

4.3/5 - (11 votes)

Аарц.
Cайн байцгаана уу? Та бүхэндээ гэртээ аарц хийх жороо оруулж байна. 

Хийхэд амархан гэхдээ яг Монголд байдаг шиг гоё гашуун аарц болохгүй ч амт бол гоё болно.

Шар тос хаяад халуун аарц уух ч гоё шүү тээ 😉 Шар тос (Butter ghee) нэрээр хүнсний дэлгүүрийн international тасагт байдаг. Эсвэл хайлмаг хийгээд гарсан шар тосоо хэрэглэж болно.

Амжилт амтархан идээрэй  😉

Жор болон хийх арга: 
Урьд нь өрөм загсаах, тараг бүрэх аргууд оруулсан байгаа. Эдгээрийг дарааллан хийгээд бүрсэн таргаараа аарцаа хийсэн ч болно эсвэл дэлгүүрээс органик тараг аваад хийсэн ч болно. Гол нь амтлаагүй шингэлээгүй тараг байх ёстой. 
Би бүрсэн таргаараа хийдэг. Ойрлцоогоор 1 л таргаар 200 гр орчим аарц гарна.
Дунд зэргийн саванд таргаа хийгээд зөөлөн гал дээр буцалгана. 20-25 минут байлгаарай. Хутгаж өгөөрэй. Нэлээд их шар сүү гарна. Гаргаад 3,4 давхарласан марлонд хийгээд амыг нь сайн уяад юмнаас дүүжилж шүүнэ. (марло english нэр нь cheese cloth гэдэг. Хүнсний дэлгүүрийн гэр ахиун тасагт байгаа. Эсвэл America Canada-d бол 1$-ийн дэлгүүр мөн Walmart дэлгүүрт байгаа) 24 цаг шүүгээд шалгана. Зураг оруулсан байгаа доор хараарай. 24 цаг болгоод аарцаа уутанд хийх юм уу хүнсний скочоор (plastic wrap) ороогоод хөлдөөнө. Хэрэгтэй үедээ гаргаад хэрэглэхэд амар байдаг. Чанахдаа хүйтэн усанд маш бага гурил хийж самраад дээрээс нь аарцаа хийн буцалтал нь уустал нь сайн хутгаж өгнө. Тэгээд гаргахаасаа өмнө элсэн чихэр, шар тос юм уу масло хийж хутгана. 😉

Би сүүлд органик тараг аваад аарц хийж үзсэн. Маш бага аарц гарсан.  650 мл organic таргаас 90 гр аарц гарсан. Амт бол маш гоё болсон. Шар сүүгээ хаяж болохгүй шүү. Ууж болно үсээ угааж болно нүүрээ угааж болно. Эсвэл мөсний саванд хөлдөөгөөд нүүрээ арчиж болно. 
Аарцаа амтархан уугаарай. 🤗😆👌👍

11 Comments

  • Anonymous says:

    Баярлалаа хайж байснаа оллоо

  • Халиун says:

    Сайн байна уу? Би Америкад амьдардаг. Саяхан тараг хийгээд анх удаа аарц хийж үзлээ гэхдээ Монголын аарц шиг гоё исгэлэн биш амин дэм дудагдсан шиг нэг л тийм яахавдээл амттай байсан. Аарцаа яааж гоё исгэлэн болгож гаргах вэ? Та мэдэх үү? Би medium- medium high гал дээр бараг 2 цаг буцалгасан. Би дэндүү их буцалгасан гэж бодож байна уу? Баярлалаа!

    • admin says:

      Sain uu? Harin tegdeg end. Hervee chamd aaruul baigaa bol aaruulaa devteej usand honuulaad ter usaa margaash aarts hiihdee heregleed uzeerei arai isgelen amt oruulj baisan kkk. Blogoor maani zochilsond bayarlalaa.

    • Anonymous says:

      Таргаа жаахан хөргөчиндөө удаан байлгаад исгэчих. Тэгэхээр овоо исгэлэн болсон. Органик тараг бол илүү сайн иссэн. Тогтворжуулагч орсон үйлдвэрийн тараг исэхдээ муу байсан. Тогтворжуулагчтай тарганд ашигтай бактeр бага байдаг учир бага исдэг болтой.

      Мөн шар ус нь илүү исгэлэн байдаг юм билээ. Тиймээс аарцаа би шүүлгүйгээр шар усанд нь шууд аарцаа буцалгасан ямар ч ус нэмэлгүйгээр. Тэгэхээр бас илүү амттай, исгэлэн болж байсан. Тогтворжуулагч бага эсвэл ороогүй гар аргаар голдуу хийсэн тараг их зүгээр юм билээ.

  • Ари says:

    Хайж байсанаа оллоо! Хийж үзнээ. Баярлалаа!

  • Anonymous says:

    Greek yoghurt-наас бүрсэн таргаараа хийж үзлээ, гоё боллоо, жор оруулсанд баярлалаа

  • Anonymous says:

    Xaluun chihirtee aarts shyls goojij bna 😋😍🌹

    • admin says:

      Сайн байна уу
      Гоё шүү тээ. Энэ аргаар хийгээд үзээрэй. Блогоор маань зочилсонд баярлалаа.

Leave a Comment